| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:Та нар яагаад нүүрс хулгайлсан улстөрчдөө нэрлэхгүй байгаа юм бэ, нэрсийг нь зарла

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж нүүрсний хэрэгт холбогдсон улс төрчдийг зарлахыг шаардлаа. Тэрбээр "УИХ, Засгийн газар юу хийх нь вэ гэж харлаа. Та нар нүүрсний хулгай ярьж ард түмнээр оньсого таалгаж байна. Нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар хөндөж ярьсан. Яагаад хулгайчдыгаа зарлаж, ямар учраас арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Хуульзүйн сайд үүнд хариулт өг. Яагаад нэрээр нь нэрлэхгүй байгаа юм бэ. Эсвэл нэгнээ намнах зорилготой нэрлэх гээд байгаа юмуу. Нэрлэдэг байгууллага нь хууль хяналтын байгууллага биздээ. Та нар нүүрсний хулгайтай тэмцэхгүй байна. Та нарын өмнөөс ард түмэн бухимдаж тэмцэж, жагслаа. Ард түмэн ажлаа хийхийг шаардсан. Тэгвэл та нарыг өнөөдөр огцор гэж шаардаж байна. Энэ бол Ардчилсан Монгол Улс шүү" гэлээ.

Харин Х.Нямбаатар сайд "Нэлээд олон хүн холбогдож тоо нь нэмэгдэж магадгүй байна. 9000 гаруй жолоочийг шалгах шаардлагатай" гэлээ.  

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.