| | USD/MNT 0₮

Маргаашийн чуулганаар нам бус Н.Номтойбаярын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар нам бус Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Н.Номтойбаяр гишүүний балаг дуусахгүй нь ээ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүн Н.Номтойбаярыг авч үлдэхээр шийдвэрлэсэн. Гэтэл намын удирдлагууд өөр байр суурьтай байгаа бололтой. Учир юу гэвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хаалттай хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг намаас гарсанд тооцох шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Тухайлбал, намын Ёс зүйн хорооноос Н.Номтойбаярыг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, удаа дараа зодооны асуудалд холбогдож, намын нэр хүндийг унагаасан хэмээн үзэж, Хяналтын ерөнхий хороонд хандсан гэнэ. Уг шаардлагыг намын удирдлагууд үндэслэлтэй хэмээн үзэж, намаас ийн “хөөсөн” байна.

Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн хуралдаанаар намын бүлгийн 64 гишүүн нам бус гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, одоо Н.Номтойбаяр МАН-д хамааралгүй тул намын бус гишүүнээ хамгаалах шаардлагагүй болж байгаа юм. Энэ ч утгаараа маргаашийн чуулганаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай хэмээн шийдвэрлэнэ гэсэн бор шувуу Төрийн ордноор “жиргээд” эхэлчихэж.

Гэхдээ намаас гаргасанд тооцох шийдвэр нь намаас хөөсөн гэсэн үг биш юм. Гаргасан зөрчлөө зассаныхаа дараа гишүүнчлэлээ сэргээж болох юм байна. 

Маргаашийн чуулганаар нам бус Н.Номтойбаярын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.