| | USD/MNT 0₮
Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшиж сонгогдсон Ч.Ундрамтай холбоотой гэр бүлийн асуудал нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа билээ. Тодруулбал, түүний нөхөр Б.Наранцацралт түүнтэй холбоотой таагүй мэдээллийг цахим сүлжээнд тавьсан байгаа юм. Гишүүнийг МУИС-ийн багш Д.Заяабаатартай гэр бүлээс гадуурх харилцаатай төдийгүй, шөнө гэртээ согтуу дагуулж ирж гэр бүлээ доромжилж байсан гэх. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнөө орой NTV телевизийн "Улаан бал" нэвтрүүлэгт оролцож гараад байгаа мэдээлэлд тайлбар хийж үнэн худал эсэхээ дэнслэхээр болжээ.