| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ:Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй

Олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах санал гаргасан" гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийхдээ  "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр таарамжгүй байна. Намын генсекээсээ болж муудалцаж байна. Үе хоорондын ялгаа гараад байна гэх мэдээллүүд гарч байна. Ийм мэдээлэлд итгээд төөрөлдөөд бид муудалцахгүй дээ. Тэгэхээр ийм зүйл хийхээ болих хэрэгтэй" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.