| | USD/MNT 0₮

Шуурхай:Л.Оюун-Эрдэнэ:Өчигдрийн үйл явдал Японд болсон бол Ерөнхий сайд парламентыг тараагаад дахин сонгууль явуулчихсан байгаа

Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдлаа. Хуралдааны шийдвэр болон цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон салбарын сайд нар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Энэ хэвлэлийн мэдээг сайн мэдээгээр эхлүүлье. Сангийн яамнаас Чингис бондын мөнгө өрийг бүрэн төлж барагдууллаа. Хөгжлийн банкны чанаргүй зээл болон Самурай бондын өрийг төлж барагдуулахаар Монголбанкинд байршуулсан.

Өчигдрийн жагсагчдаас ирсэн шаардлагад хариу өгөх нь зөв. 20 гаруй шаардлагыг багцалбал шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн банкны өрийн нэг хэсэг нь төлөгдөж байна. Бидний үр хүүхэд төлөх байсан бол ийнхүү төлж эхэллээ. Хариуцлагагүй үйлдлийг засах, хариуцлага алдсан эсэхэд хариуцлага тооцох. Амаргүй нөхцөл байдлын тэмцлүүдийг хийсэн. Эрдэнэтийн 49 хувь гэж том асуудал гарч ирсэн. Үүнтэй холбоотой шүүгчдийн асуудал мөнгөн гүйлгээг гаргаж тавьж байсан. Төрийн мөнгөөр Засгийн газрын худалдаж авах давуу эрхээсээ татгалзаад хувийн компанид өгөх гэж байсан хүмүүсийн асуудал шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой. Нүд цавчихгүй харна даа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал жил гаруйн өмнөөс яригдаж эхэлсэн. Заримдаа гацчихаад байсан асуудал олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг асуудал бий. Саяхан бид нар Тавантолгойтой асуудлыг гаргаж тавьсан. Том асуудлууд эхнээсээ цэгцэрч байна. Эрдэнэс Монголтой холбоотой асуудлууд нэлээд анхаарал татсан. Яагаад өнөөдөр Гашуунсухайтын төмөр зам гацсан байдалтай байгаа юм. Нягтлах зүйлүүд олон бий. С зөвшөөрөл хэрхэн олгогдов үүний цаана машин урд хойно нь гаргадаг ямар хүмүүс байна. Бөмбөлөгийн асуудалд зохицуулалт хэр хийгдэв. Тэнд ажиллаж байгаа хил гаалийнхан орон нутгийн удирдлагууд Хятадад өгч байгаа мэдээлэлтэй агуулгатай өгч байна уу. Өөрөөр хэлбэл бүртгэлгүй нүүрс гарч байна гэдгийг шалгах нь зөв. Тиймээс Эрдэнэс тавантолгойд онцгой нөхцөл байдал тогтоосон. Засгийн газар болон цаанаас өгсөн мэдээллээр нүүрстэй холбоотой асуудлыг шалгаж, тулгаж байгаа. Өчигдрийн жагсагчид нүүрсний асуудалд анхаарал тавьж, шаардлага тавьсан. Нүүрстэй холбоотой асуудалд эцэслэн хариуцлага тооцох ёстой. Тавантолгойн асуудлыг бид эцэслэн шийдэж чадна. Харин олон нийт Засгийн газартай хамт шүгэл үлээж, бидэндтэй хамт байгаарай. Нүд чих болоорой. Том хэмжээний шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа, 9 мянган жолооч ААН гээд бүгдийг нь шалгаж байгаа. Эхнээсээ үр дүн гарах байх.

Үзэл бодлоо илэрхийлсэн залуучууддаа олон нийтээс дэмжлэг ирж байгаад талархаж байна. Хугацааны хувьд наана уу гэдгийг харуулна цаашаа явна. Өчигдөр болсон жагсаал үдээс хойш нүүрсний хулгайчид энэ жагсаалыг өөр төрөл рүү эргүүлэхийг оролдсон. Жагсаалыг улстөржүүлэхийг оролдсон. Энэ асуудалд олон нийт туйлын сэрэмжтэй хандах ёстой. Асуудал болж байгаа хүмүүс хамгийн их нүүрс ярьж байна. Тэр хүмүүс болиорой. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. 

Хоёрдугаарт өчигдрийн залуусын тавьсан санал дотор тогтолцооны өөрчлөлтийг хий гэсэн шаардлага тавьсан байна. Үүнийг нэлээдгүй удаан хугацаанд бодож ярилцлаа. Манайх 30 жил энэ тогтолцоогоор явлаа. Манайх парламентын чадамж муу байна. Тийм учраас парламент өөрөө ард түмний жинхэнэ төлөөллөөс бүрдэх хүлээн зөвшөөрөгдсөн байх. Иргэдийн төлөөллүүд орох. Иргэдийн мэргэжлийн болон хот хөдөөгийн ялгаатай байдлыг төлөөлөх, үндэсний цөөнхийг төлөөлөх зэрэг олон асуудал дээр нийлбэр байх ёстой. Жижиг улстөрийн намууд УИХ-д нэр дэвшдэг босго давж чаддаггүй. Хоёр нам л сонгуулиа явуулдаг.  Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед нийгэмд бухимдал үүсэх нь аргагүй. Өчигдрийн жагсаалын дараа бодсон бодол тогтолцоогоо агуулгын хувьд өөрчлөхгүй бол гал унтраах маягаар явж байгаад эрхзүйт төрд аюул учрах вий, эрсдэл үүсчих вий дээ. Өчигдрийн 14 байгууллага, улстөрийн бусад намын удирдлагууд жагсаал цуглаан дээр дэмжиж үг хэлж байсан хүмүүст эрх барьж байгаа намын даргын хувьд хэлэхэд үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрэх хэрэгтэй .Улстөрийн намын байгууллага жагсагчдын төлөөлөл, иргэний намынхантай ярилцана. 30 жилийн хугацаанд өөрөө гажуудалтай явж ирсэн. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг 76 хүн хуваах, төсвөө хувааж авдаг, ажлаасаа болж хоорондоо асуудал үүсгэдэг. Монгол Улсын ирээдүй рүү зөв чиг хандлагатай явах хэрэгтэй байна. 

Жагсагчдын хоёр дахь асуултад хариулт өгөхөд улстөрийн намын удирдлагуудтай өдөр уулзаж ярилцана. Хэрвээ өчигдрийн үйл явдал Японд болсон Ерөнхий сайд парламентыг тараагаад дахин сонгууль явуулчихсан байгаа" гэлээ. 

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.