| | USD/MNT 0₮

Шуурхай:МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ыг тараах эсэх асуудлаар хуралдаж байна

Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тараах, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах саналыг өчигдөр орой дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Тиймээс энэ асуудлаар УЗ-ийнхөн хуралдаж эхэлсэн гэх. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар дээрх асуудлыг үгүйсгэсэн байна. Гэхдээ энэ асуудал дэмжигдвэл УИХ-ын нөхөн сонгууль явагдаж Засгийн газар шинээр бүрдэх процесс явагдана. 

Харин жагсагчдын зүгээс УИХ-ыг тараахдаа гол нь биш хулгайч луйварчдадаа хариуцлагаа тооцуул гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах юм байна. 

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.