| | USD/MNT 0₮

Хоёр сар хоригдсон Ж.Батзанданг маргааш суллахаар болжээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон түүний туслах байсан Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурлыг хийжээ. 

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны 10-р сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан. Прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгаад байгаа юм. Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа дууссан бөгөөд маргааш буюу энэ сарын 07-нд Ж.Батзанданг суллаж, түүний туслах Г.Аюулгүйг мөн  суллаж хилээр гарах хориг тавьжээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.