| | USD/MNT 0₮
Яг одоо УИХ-ын чуулган цахимаар хуралдах гэж байна. Төв талбайд өрнөж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж, одоогоор Төрийн ордны хашаануудыг эвдэлж, орох хаалга руу нэвтрэх оролдлого хийсээр байна.
Өчигдөр эхэлсэн иргэдийн сайн дурын жагсаалын нөхцөл байдал хурцдаж, иргэд гэмтэж бэртэж байна. Тиймээс хотын дарга Д.Сумъяабазар жагсаалыг хоёр цагийн дотор албадан тараах шийдвэр гаргаад буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулахаар бэлтгэл ажлаа хангажээ. Чуулганд ҮАБЗ-ийн гишүүд болон Төрийн гурван өндөрлөг оролцох юм байна.