| | USD/MNT 0₮

Н.Учрал:Залуус зөв шаардлага тавьж байна тэдгээрийг нь биелүүлэхийн төлөө Засгийн газар хамтран ажиллана

Өнөөдөр Төрийн ордонд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, салбар хариуцсан сайд Н.Учрал, Ч.Хүрэлбаатар нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал “Мэдээллийг ил тод болгох чиглэлээр хууль эрх зүйн орчин нэлээдгүй дэвшил гарсан. Бид хуулийн хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэхэд бололцоо байна. Нитийн мэдээллийн ил тод хууль бол өмнө нь хувь хүний нууцаар хамгаалчихдаг байсан. Нууцалчихдаг байсан 68 мэдээллийг ил болгосон. Ил болгох үүргийг нь ЗГ-т хүлээлгэсэн. Энэ 68 төрлийн мэдээлэл дотор уул уурхайн лицензүүд, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг ил болгох үүргийг мэдээлэл хариуцагч нар хүлээж байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилт өнөөдөр 48 хувьтай байна. Үүн дээр төрийн өмчит компаниуд маш анхаарал татаж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрстэй холбоотой хулгай дээрмийн асуудлыг цэгцтэй болгож олон нийтэд мэдээллийг ил тод болгож ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр нийгэмд бухимдлаа илэрхийлж байгаа жагсагчид зөв шаардлага тавьж байна. Энэ шаардлагыг биелүүлэхэд Засгийн газар хамтарч ажиллах шаардлагатай. Тэр утгаараа Ерөнхий сайдын ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийнхээ хүрээнд жагсагчдын шаардлагыг хангаж ажиллана” гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.