| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Ч.Ундрамын ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд өргөдөл гомдол өгвөл Ёсзүйн хороо хэлэлцэнэ

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан дуусчээ. Хуралдаанаар хоёр бүлэг хоёр хуулийн төсөл буюу Төрийн болон орон нутгийн өмчийн бараа бүтээгдэхүүн авах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Харин сэтгүүлчид бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар тодруулахад тэрбээр "Нийгмийн сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудал цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ" гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.