Гишүүн Б.Ундрам гарсан мэдээллийг үгүйсгэсэн бол нөхөр Б.Наранцацралт нь Д.Заяабаатарын гутлаар баримт дэлгэлээ
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт эхнэрийнхээ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл гаргаад буй. Уг мэдээллийг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам, түүнтэй нэр холбогдсон Д.Заяабаатар нар үгүйсгэсэн тайлбар хийсэн тул тэрбээр дахин баримт дэлгэлээ. Тодруулбал, тэрбээр "Намайг “гэмгүй” нэгнийг гүтгэсэн гэж харлуулахыг хичээж байгаа бололтой. Надад тийм хүмүүжил байхгүй. Би хэн нэгнийг гүтгээгүй учраас баримт болох дараах зүйлийг дэлгэе. Заяабаатар ум хумгүй манайхаас зугтан гарахдаа гутлаа ч углах сэхээгүй, хөл нүцгэн гарсан. Түүний орхисон гутлын зургийг баримт болгон оруулья. Хэрэв би эртнээс салахаар бэлдсэн байсан бол манай гэрт Заяабаатарын үлдээсэн утас, хос гутлыг Ундрамд өгөхгүй байх байлаа. Нэгэнт уучилсан учраас доорх зүйлсийг хадгалахыг хүсээгүй тул Ундрамд буцааж өгсөн байдаг. Би, Ундрамаас анхнаасаа мөнгө нэхэмжлээгүй, цаашид ч мөнгө нэхэмжлэхгүй, надад шаардлага байхгүй. Олны сонорт хүргэж, анхаарал татах болсон шалтгаан нь эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй тул “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх”-ийг цуцлуулж, адил тэгш байдлаас асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дугарсан хэрэг. Хүүхдийнхээ ирээдүйг боддоггүй гэж олон хүн чичилж байна. Харин ч миний хийсэн үйлдэл хүүхдүүдийнхээ төлөө, хүчирхийллийн дор хүүхдүүдээ насанд хүртэл нь үлдээхгүй гэсэн эцэг хүний аргаа барсан үйлдэл юм. Энэ нийгэмд эрх мэдэлтэй хүнийг үүнээс өөрөөр зогсоох арга байгаа бил үү. Миний туулсан зүйлийг эр, эм гэлтгүй араараа тавиулсан магадгүй орон гэрээ бузарлуулсан, хүчирхийлэлийг мэдэрсэн, туулсан хүн л илүү сайн ойлгоно. Намайг буруутгаад байгаа хүмүүст хэлэхэд, таньд, таны эргэн тойронд хүчирхийлэл, гэрт чинь нүдэн дээр чинь эхнэр чинь, нөхөр чинь хэн нэгэнтэй садарлаж байгаад баригдвал та яах байсан бол гэж нэг бодоод үзээрэй. Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хэн нэг нь “туг тахиулж” золиослогдох ёстой бол тэр нь би болог. Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө, “УИХ-ын гишүүний дархан эрх”-ийг цуцлуулахын төлөө иргэд нэгдэж шааардацгаая. “Дархлагдсан эрх” үгүй болвоос нийгмийн шударга байдал, тэгш байдал хангагдаж, нийгэм аяндаа эрүүлжинэ” гэжээ.