| | USD/MNT 0₮

Засгийн газрыг шатахууны үнэ “ДИЙЛНЭ”

Өнөөдрийн байдлаар иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, Төрийн түшээд залуусын боломжийг хулгайлаад байгааг харсаар байхад хэн ч хариуцлага хүлээхгүй шударга бус нийгэмд амьдарч байгаадаа бухимдаж байна. Тэд цаашид тэсэхгүйгээ илэрхийлж өвлийн хүйтэнд Төв талбай дээр эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлж байна.

Засгийн газраас гаднын зах зээлээс импортлон оруулж ирдэг баррель нефтийн үнийг барих бодлогоор явсаар ирсэн нь өнөөгийн хүндхэн нөхцөл байдал руу түлхсэн.

Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр шийдэл байхгүй гэдгийг бүх ард иргэд мэднэ. Мөн 100 хувь импортоор шатахууны хэрэгцээгээ хангадаг тул ҮНЭ ТОГТВОРТОЙ БАРИХ бодлого байж боломгүй хуурмаг хөөс төдий амлалт. Иргэдийн тархийг угааж, цаг зуурын улстөр хийхдээ нефть боловсруулах үйлдвэр барьж, асуудлыг шийднэ гэдэг ч үнэндээ нэг ч үйлдвэр баригдаагүй төдийгүй шатахууны үнэ буугаагүй.

Нэгэнт үйлдвэр барьж, дотоодынхоо шахатууны хэрэгцээний бага ч болов хувийг хангаж чадахгүйгээр хойш нефть импортлогчтой хамтдаа хэлэлцээрт сууж, шийдлээ ярилцах цаг болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл импортлогч аж ахуй нэгжүүдээ Засгийн газрын зүгээс дарамтлах, үйл ажиллагаанд бүдүүлгээр халдаж байгаагийн хор хохирлыг ард иргэдийн нуруун дээр үрүүлсээр иржээ.

Шатахууны үнийг хүчээр барих бодлого, цаг үеэ түр аргацаасан жижиг шийдвэр бүр ардаа том үр дагавартай байдаг. Тэр ч бүү хэл улс төр орсон салбар бүр уруудан доройтдогын жишээг дахин харуулж байна. Өнгөрсөн хугацаанд улс төр орсон бизнес, үйлдвэрлэл, төсөл бүр алданги хүлээж эцэстээ дампуурсан байдаг.

Харин шатахууны үнийг өсөлт бол ард иргэдийн өдөр тутмын амьдрал шуудаар нөлөөлж байдаг тул улс төржүүлж, нэг талын хэтийдсэн буруу бодлого, дарамт шахалтаар шийдэх асуудал биш. Тиймээс “Дотооддоо үйлдвэрлэдэггүй бүх бараа бүтээгдэхүүн, тэр дундаа түлш шатахууны ҮНИЙГ ЧӨЛӨӨЛ”-өх ёстой.

“Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” зүйр үгийн адилаар Засгийн газраас олон жил дарамталж ирсэн шатахууны үнийн асуудал өнөөдөр буруу шийдлийг мөргөж эхэлжээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.