| | USD/MNT 0₮
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өчигдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, есөн асуудал хэлэлцсэн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгов. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрүүдийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өглөө Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа -Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар 12 дугаар сарын 5-ны өдөр буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг Энхтайвны өргөн чөлөө дагуу явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болголоо. -Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтыг УИХ-р соёрхон батлуулахад бэлтгэх чиглэл өглөө. -Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сарын 5-нд 100 автобус, 2 дугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ -Замын нөхцөл байдлын тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг шуурхай бөгөөд хүртээмжтэйгээр зохион байгуулахыг ажлын хэсгийн гишүүдэд даалгалаа -Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт 380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо -Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхай шийдвэрлэхээр боллоо. Нийслэл хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудал нь шийдэгдсэн. - Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө. Мөн сар, улирал тутам хийсэн ажлаа эргээд тайлагнадаг байхыг чиглэл болголоо -Нийтийн тээврийн үйлчилгээг цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох санал боловсруулах ажлын хэсэг байгуулллаа.