| | USD/MNT 0₮
Английн Ерөнхий сайд асан Борис Жонсонгийн дүү Макс Жонсонгийн 19 сая ам.долларыг залилсан, үүгээрээ Монголыг чиглэсэн гадны том хөрөнгө оруулалтын урсгалыг хаасан хэмээн олон улсад эрэн сурвалжлагдаад байгаа “Засаг чандмань майнз” компанийн захирал Д.Буянтогтох "Улаан бал" нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай холбоотой асуудлыг ярьсан бөгөөд гишүүнийг хээл хахуулийн хэргээ нуун дарагдуулахаар хуурамч бичиг баримт бүрдүүлээд тэр нь хууль хяналтын байгууллагад баригдаж,Швейцарийн Дээд шүүхээс торгууль болон тэнсэн харгалзах ял авсан хэмээн ярьжээ.