| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан: Тавантолгой төмөр замыг Монголын төмөр замд шилжүүлж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил гэсэн байдалтайгаа явж ирсэн. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүндрэл бэрхшээлтэй томоохон асуудлыг барьж авч шийдвэрлэхэд анхаарч байна. "Эрдэнэс Монгол" нэгдэл компанийг дүрмийн өөрчлөлт оруулж, гадаад дотоодод үйл ажиллагаа явуулахад нь бэрхшээлтэй байгаа зарим зүйлийг шийдвэрлэхэд оршсон. "Эрдэнэс Монгол" нэгдэл дүрмийн өөрчлөлтийг хийж, дотооддоо зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн дөрвөн групп компанийг бий болгож ажиллана. Энэ нэгдлийн харьяанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагдана. Эдгээрийн ашигт үйл ажиллагаа хангалтгүй явж ирсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой", "Монголросцветмет” гэх мэт томоохон аж ахуйн нэгж байдаг. Нэгдсэн менежментийг хэрэгжүүлснээр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болно. Монгол Улс хөрөнгө оруулалтаараа хоцрогдсон байна. Бодитой яриа хэлэлцээрийг хийхгүй бол эдийн засгийн эрчимтэй хөгжлөөс хоцрох аюул байна. Энэ онд "Эрдэнэс Монгол" нэгдэлийн 15 жилийн ой тохиож буй. Энэ хугацаанд тайлан баланс нэг  ч удаа ашигтай гарч байгаагүй. Харин энэ онд анх удаа ашигтай балансыг гаргах боломжтой цаг үедээ ирсэн. Тиймээс Засгийн газраас тодорхой шинэчлэлийг хийж байна.

Тавантолгой төмөр зам болон Зүүнбаян төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн хуралдаанаар төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргаж, Тавантолгой төмөр замын удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр замд шилжүүлэх шийдвэрлэлээ" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.