| | USD/MNT 0₮

Г.Занданшатар: Намайг алгас хүртэл аян явж байхад архиар шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар ард иргэдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-аар батлагдсан хуулиудыг сурталчлан таниулахаар хуулийн цагтай болсон.

Тэрбээр "Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд өндөр байгаа улсуудын нэг. Архины хэрэглээ байнга өсөн нэмэгдэж иржээ. Энэ хууль батлагдан гарах шалтгаан бол архидан согтуурснаас болж зуурдаар нас барах тохиолдол дэлхийн түвшнээс хоёр дахин их байна. Гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь маш их байна. Тиймээс "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"-ийг баталсан. 

Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Архийг хэчнээн хориглоод нэмэргүй. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. "Намайг алгас" хүртэл аян явж байна. Намайг алгас гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Хуулийн үзэл санаа бол баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэх зарчимтай" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.