| | USD/MNT 0₮

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН МӨНГӨНӨӨС ХАСАГДЖЭЭ

Татварын ерөнхий газраас аж ахуй нэгж, байгууллага, иргэнд НӨАТ-ын баримт олгох ажлыг эрчимжүүлж, сар бүр сугалаат азтан тодруулдаг. Энэ дагуу НӨАТ-ын баримт бүртгүүлсэн иргэд жилд нэг удаа буцаан олголтод хамрагддаг.

2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны эхний улиралд багтаан ибаримт бүртгүүлсэн хүн бүрт олгох бэлтгэл ажил хангагдсан байгаа гэнэ.

Гэвч өчигдрөөс эхэлж иргэдэд буцаан олгох ёстой мөнгөн дүнгээс бараг 60 хувь нь хасагдаж өөрчлөгдсөн олон нийт бухимдалтай байна.

Ямар учраас НӨАТ-ын буцаан олгох ёстой мөнгөнөөс нь хасагдсан учрыг олсонгүй. Иргэдийн гар утсанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 2,1 дэх заалтыг тус тус хангахгүй байгаа тул таны бүртгүүлсэн урамшуулал цуцлагдсан болно” гэсэн мессэж иржээ.

Ийнхүү зарим иргэдийн буцаан олголтоос 100-200 мянган төгрөг хасагдсан байх жишээтэй. Тухайлбал, нэг иргэн 372 мянган төгрөгийн буцаан олголтоос нь 100 мянган төгрөг хасагдсан бол 79 мянган төгрөгийн буцаан олголтоос 59 мянган төгрөг хасагдаж 20 мянган төгрөгийн буцаалт л авахаар болж, 170 мянган төгрөг авах байсан бол 60 мянга болж гэх мэт гомдлууд их харагдана.

Иргэдэд 5 хувь биш 2 хувийн буцаан олголт олгодог байсан бол ийнхүү хоёр хувиас нь “хумсалж” авах ёстой мөнгийг нь багасгаж байгаа нь ариун явдал уу. Ард иргэдийн хэлж бухимдаж буйгаар эрх баригч намынхан сонгуулийн мөнгөө босгохоор одоо иргэдийнхээ НӨАТ-ын мөнгө руу гар дүрж эхэллээ хэмээн шүүмжилж байна.

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс хасагдсан иргэд бухимдалтай байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (45)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.