| | USD/MNT 0₮

Эрх баригч МАН-ын ам руу алгадсан ШАТАХУУНЫ ҮНЭ

 

“Морин дээрээс Дэлхийг дайлах амархан

Мориноос буугаад Төрөө төвхнүүлэх хэцүү” гэдэг шиг Засгийн газрын ордны индэр шатахууны үнийг тогтворжуулна, цаашид нэмэхгүй, шатахууны үнийг тогтворжуулж МАН-ын амлалтаа биелүүлнэ гэж попорсон үг хэлэх дэндүү амархан.

Тэд амнаас гарч буй үг болон амлалтаа ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй, судалгаа шинжилгээгүй Дэлхийн зах зээлийн үнийн харьцуулалтгүйгээр бурдаг.

Хамгийн энгийн жишээг дурьдвал, Засгийн газраас гаргасан шинэ хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор цалин хөлсний зардал маш их өссөн нь нефть импортлогч компаниудад ч нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, бүгд цалингаа нэмсэн тул түлш, шатахууны зардлыг буулгах боломжгүй нөхцөл байдалд хүргэх нэг шалтгаан болсон гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, өнөөдрийн байдлаар Монгол улс нийт шатахуун импортынхоо 93 хувийг ОХУ, 4.6 хувийг БНСУ, 1.9 хувийг БНХАУ-аас, бусад улс орнуудаас үлдсэн хувийг нь авдаг. Жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллараар шатахууны хэрэглээгээ хангадаг. Харамсалтай нь, бид жил бүр нэг сая орчим тонн газрын тос түүхийгээр нь БНХАУ руу экспортолдог гэсэн тоон судалгаа бий. Тэгэхээр дэлхийн зах зээлийн үнийн савлаганаас шууд хамааралтай манай улсын шатахууны үнийг эрх баригч МАН “үнэ бууруулна” гэдэг үг хоосон үг гэдгийг бид бүгд бодит амьдрал дээр өдөр бүр харж байна.

Монгол Улс дахь шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамааралтай. Гэхдээ гадны зах зээлээс татан авч буй шатахууны үнийг импортлогч компаниуд өөрсдөө хамгийн бага үнээр борлуулдаг байна. Тодруулбал, Монголд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүн ашиг нэмсэн үнээр биш, өөрсдийн өртөг, тэр ч бүү хэл өртгөөсөө доогуур үнээр хэрэглэгчдэдээ хүрч байгааг албаныхан онцолж буй юм.

Засгийн газраас гаргасан шийдвэр, хоосон амлалт бүрийн цаана импортлогч аж ахуй нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөж байдаг.

Өнөөдрийн Монгол банкны ханшаар ам доллар 3416 байна. Сонгуулийн амлалт, намрын чуулганд хэлсэн гишүүдийн хэлсэн үгнээс хойш долларын ханшын үнийг хэдийнэ барьж дийлэхээргүй алдсан. Гэтэл өнөөдөр ч тэд “Ард иргэдийн амьдрал хүнд байна. Шатахууны үнийг яаралтай бууруулах хэрэгтэй” гэсээр л байна.

Үнэн хэрэг дээрээ Дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт, долларын төгрөгтэй харьцах харьцаа зэргийг тооцож үзэлгүйгээр шийдвэр гаргадаг нь эргээд том эрсдлийг хүлээсээр. Нэг талдаа ханш өссөөр байхад нөгөө талд эрх баригч намын эсэргүү бодлого хоёр зодолдож байгаа юм. Валютын ханшаа алдсан нь ам.доллараар авч буй өртөг гадна талд тогтвортой ч төгрөг рүү шилжүүлэхээр компаниудад алдагдалтай гарсаар байгаа нь өнөөдрийн бодит төрх.

Төгрөгийн бодлогоо чангаруулж, ам долларын үнийг тогтворжуулахад анхаараагүйн балгаар 12 дугаар сард Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бууна гэж байгаа ч ам.доллартай харьцах төгрөгийн ханш өссөн хэвээр байвал Монгол дахь үнэ буух боломжгүй хэвээр байна гэдгийг судлаачид тооцжээ.

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.