| | USD/MNT 0₮

ЭМЯ: Австралид очсон монгол иргэн коронавирүсийн халдваргүй, харин халдвар авсан хятад иргэнтэй хамт зорчиж явжээ

Австрали улсад очсон Монгол залуугаас шинэ коронавирүсийн халдвар илэрсэн хэмээн ЭМЯ-наас баталсан. Гэтэл Австрали улсаас ирүүлсэн яаралтай мэдээллээр уг онош нь үгүйсгэгджээ. Тодруулбал, ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ "Олон улсын дүрмийн зохицуулагч байгууллагаас ХӨСҮТ-д яаралтай мэдээлэл ирүүлсэн. Мэдээнд "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Гуанжу хотоос Австралийн Мельбурн хотыг чиглэн ниссэн Монгол залуугаас коронавирүсийн халдвар илэрсэн. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байж байгаад Мельбурн хотод очсон шөнө халуурсан. Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдан, эмчлэгдэж байгаа" гэсэн байсан. Үүнийг бид дахин нягталсан. Ингэхэд тухайн монгол иргэн халдвар аваагүй, харин халдвар авсан БНХАУ-ын иргэнтэй нэг онгоцонд зорчиж явсан байна. Иймд Монгол залуу халдвар авсан гэх мэдээлэл ташаа, харин нэгдүгээр хавьталд орсон болохыг тогтоолоо" гэлээ.

Тэгвэл уг монгол иргэн нэгдүгээр сарын 25-ны өдөр Мельбурнээс буцаад Хонгконгийн нислэгээр Улаанбаатарт ирсэн байгаа бөгөөд ЭМЯ, ХӨСҮТ-ээс туханй иргэнтэй холбогдсон байна. Ингээд ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авна, одоогоор биеийн байдалд өөрчлөлт ороогүй болохыг албаныхан мэдэгдлээ.

Коронавирүсийн халдвар авсан хүний тоо нийт 4582-д хүрчээ.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

  • Гараа сайн савандаж угаах
  • Амны хаалт зүүж хэвших
  • Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.
"Гуанжоугаас Австралид очсон монгол иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдлоо"
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.