| | USD/MNT 0₮
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Аялал жуулчлалын тухай хуулийг анхдагч төслийг боловсруулж байгаа талаараа мэдээлэл өглөө. Тодруулбал, "ХЗДХЯ-наас Аялал жуулчлалын тухай хуулийн анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Монголд ирсэн жуулчдад татварын буцаан олголт олгодог болох зохицуулалтын асуудлыг энэ хуульд тусгасан. Энэ хуулийг дагуулан Ан агнуурын тухай хуулийг хөндөж, салбарын яамнаас гаргасан тухайн жилд ан амьтан агнах тоонд үндэслэн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулна. Агнуурын зах зээлийг илүү их нээлттэй болгоно. Тур операторуудын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр олон санаачилга гаргаж байна. Мөн жуулчдад визийн хөнгөлөлт эдлүүлэхээр зорьж байна. Хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ирэх жилийг Монгол Улсад зочлох жил болгосонтой холбоотойгоор олон ажил хийхээр төлөвлөж байна" гэлээ.