| | USD/MNT 0₮

Б.ЖАРГАЛСАЙХАН:Н.НОМТОЙБАЯР БОЛ ЗАЙЛШГҮЙ ШАЛГАХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙН НЭГ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн 12 дугаар сард Н.Номтойбаяр нээлттэй мэдээлэл хийж тодорхой мэдээллүүдийг задалсан. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа. Нотлох баримтуудыг мөрдөх байгууллагуудад гаргаж өгөөд түүний дагуу шалгах ёстой. Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг нь шүүх тогтооно.

Тухайн хүн өөрөө цагаатгах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Ийм ажиллагаа л хийж байгаа.

Мөрдөн байцаах байгууллагуудад саад учруулсан. Нотлох баримтууд үгүйсгэгдэх, зарим нотлох баримтуудыг устгаж үгүй болгох ийм эрсдэлүүд байж болох талтай. Тийм учраас дахин давтан нотлох баримт задлаад байхгүйгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой. Хэргийн тухайд дэлгэрэнгүй ярих боломжгүй. Анхан шатанд байгаа хэргүүдийг ямар байдалтай байгааг би мэдэхгүй. Гэхдээ Н.Номтойбаяр бол зайлшгүй шалгах ёстой хүмүүсийн нэг” гэв.

 

Н.Номтойбаяр гишүүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, мэдээлэл задалсан гэдэг шалтгаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.