| | USD/MNT 0₮

Хүүхдийн мөнгийг 3,5 сая төгрөгөөс дээш орлоготой өрхөд олгохгүй

Өнөөдөр 2023 оны улсын төсвийг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. Төсөв дотор хэд хэдэн анхаарал татах төсөв орж ирсэн байна. Тэдний нэг нь хүүхдийн мөнгийг нийт өрхөд олгохгүй гэсэн мэдээлэл байв.

Тодруулбал, Сангийн сайдын хэлснээр 3,5 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй гэв. Тэрбээр "Хүүхдийн мөнгийг аль болох зорилтот бүлэг рүү буюу илүү хэрэгцээтэй байгаа тэр хэсэг рүү өгөх шинэчлэлийг эхлүүлсэн. Өндөр орлоготой хэсэг нь эхнээсээ татгалзаад 90 хувьд нь 100 мянган төгрөгөөр нь олгоно. Ингэснээр өмнөх жилээс 120-оод тэрбум төгрөгөөр багасна. Өрхийн орлого дунджаар нийслэлд 1.9 сая , орон нутагт 1.5 сая гэж гарсан. Үүнийг хоёр дахин илүү авахаар 3.5 сая гэж гарч байгаа. Тэгэхээр 8.8 хувь нь 3.5 саяас дээш орлоготой гэж үзсэн" гэлээ. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.