| | USD/MNT 0₮

ХҮНСЭЭ НӨӨЦЛӨХ ГЭСЭН ИРГЭД "ХҮЧИТ ШОНХОР" ЗАХ РУУ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖЭЭ

Амны хаалтан дээр дугаарлаж байгаа иргэд 

Дэлхий нийтийг цочроогоод буй шинэ төрлийн коронавирүсийн улмаас нас барсан болон өвчилсөн хүний тоо цаг минут тутамд нэмэгдэж байна.

Монгол Улсын хувьд маш өндөр эрсдэлтэй орны тоонд ороод байгаа талаар албаныхан мэдээлсэн. Одоогоор ЭМЯ-наас мэдээллийг цаг тухайд өгч, эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байна.

Харин энэхүү халдвараас болж хөл хорио тогтооно гэсэн мэдээллээр сошиал дахь монголчуудын солиорол хэрээс хэтэрлээ. Буруу зөрүү мэдээ мэдээллээс болж олон нийт үймж, томоохон худалдааны төвүүдийн лангуу хоослож, эмийн сангийн маск, гар ариутгагч шингэнийг бөөндсөн өдөр өнгөрч байна. Хүн болгон хүнсээ цуглуулахыг, нөөцлөхыг бусдад уриалж, зохиомол хомсдол, үнийн хөөсрөлт үүсгээд байна.

Уг нь бол халдварт вирүс тусч үхэж магадгүй гэсэн сэрэмжлүүлэгийг өгөөд байхад өлбөрч өлсөж үхэх гэж байгаа мэт аашлаж дэлгүүрийн лангуу хоослож байгаа иргэдийн сэтгэхүй, ухамсар ямар байгааг илт харуулна даа. Ийм байдлаас болж эдийн засгийн вирүс үүсчих вий дээ гэсэн болгоомжлол байна.

Гурил будаа, талх тариа, боов боорцог, мах шөл, маскаа арвин нөөцөлсөн нэг хэсэг маань гэртээ хөл хорио тогтоож, гэрээсээ мөддөө гарч ирэхгүй биз.

Өнөө өглөө гэхэд хүнсээ нөөцлөх гэсэн иргэд “Хүчит шонхор”, “Дэнжийн 1000 ордог замд их түгжрэл ачаалал үүсгэжээ.  Тиймээс ТЦА-наас автозамыг нь нэг урсгалтай болгож зохицуулж байгаа ажээ.

Иргэдэд хандаж хэлэхэд, айх хэрэггүй амны хаалтаа сайн зүү, гайхах хэрэггүй гараа сайн савандаж угаа, тэвдэх хэрэггүй дархлаагаа дэмж, тэнэх хэрэггүй гэртээ нам суу гэж хэлье. Хамгийн гол нь зөв мэдээлэл, зөв дадал хэвшилтэй байж эрүүл мэндийн байгууллага болон ДЭМБ-ын зөвлөгөө зөвлөмжийг дагахыг анхааруулъя. 

Иргэд дэлгүүрийн лангуу хоослож зохиомол хомсдол үүсгэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.