| | USD/MNT 0₮

КОРОНАВИРҮСИЙГ ОНОШЛОХ ОНОШЛУУРАА ХҮЛЭЭЖ АВЛАА

Шинэ коронавирусийг оношлох оношлуур өчигдөр орой 22.00 цагийн үед Япон улсаас ирсэн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлсэн.

Манай улс 200 ширхэг оношлуурыг хүлээн авсан бөгөөд цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байна юм байна.

Анх шинэ коронавирусийн халдвар яригдаж эхэлснээс хойш Хятадын эрдэмтэн, судлаачид ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтоох дээр маш эрчимтэй ажилласан.

 SARS-ийн халдвар гарч эхэлсэн үед ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтооход дөрөв гаруй сар зарцуулсан гэдэг. Харин шинэ коронавирусийн нуклеотидийн дарааллыг 20 орчим хоногийн дотор хятадын эрдэмтэд тогтоож чадсан. Үүнийхээ үр дүнг ДЭМБ болон бусад улсын эрүүл мэндийн байгууллагатай хуваалцаж, оношлуурыг хийж эхэлсэн.

Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Харин эдгээр оношлуурыг өчигдөр орой хүлээж авснаар Хонгконгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарах боломжтой болжээ.

Шинэ коронавирүсийг оношлох оношлуур өчигдөр орой 22.00 цагийн үед Япон улсаас ирсэн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.