| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдорж:Ирэх мягмар гарагт болох жагсаалд ирэх ахмадуудад халуун аарц, автобусны мөнгө өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж хариулт авлаа. Тэрбээр "Тэтгэврийн тухай хуулийн өөрчлөлтийг урагшуулахын тулд ирэх Мягмар гарагт Сүхбаатарын талбайд жагсана. Долоон жил биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох гэж байгаа иргэд ээ. Ирэх мягмар гарагт талбай дээр гарч жагсаал хийж, хуулиа урагшуулахгүй бол болохгүй нь. Ажлын хэсэг байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдлээ. Ирэх мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 12:00 цагаас жагсаалаа хийе. Нэг их хүн хэрэггүй. Эхний 200-300 хүнд автобусны мөнгө, халуун аарц өгнө. Гэхдээ бүгдээрээ ирэхийг бодоорой. Нийт тэтгэвэр авч буй хүмүүсийн 91 хувь нь цаашид 400 мянган төгрөгийн тэтгэвэртээ байгаад байна. Тиймээс энэ хуулиа явуулж, ядаж 100-150 мянган төгрөгөөр нэмэгдүүлье" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.