| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргах гэсэн юм. 2023 оны Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн төсөлд дунд Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлөх заалтыг тусгасан. Б.Жавхлан чи энэ заалтаа татаж ав. Чи Хөгжлийн банкыг хамгийн их үймүүлсэн. Чиний менежер Мөнхбаяр зээлийн газрын дарга хийсэн, чиний танил Уянга зээлийн санхүүжилтын хэлтсийн захирал хийсэн. Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулсан нь өнөөдөр байхгүй. Өнөөдөр энийг хэн төлөх юм. Чи хаана банк байна, хаана сан байна, тийшээ гар дүрж байна. ЖДҮ ч тэр Төрийн банк ч тэр. Одоо арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүнд өгөхөөр төсөвт суулгасан 60 гаруй тэрбум төгрөгийг банкуудад хуваарилж өгөөд, банкуудын захиралуудыг удирддаг болчихсон. Хэн ямар зээл авч байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд өнөөдөр бүх сан, бүх банк руу луйвар хийж байна. Чи худлаа гэж үзвэл, намайг Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй.
Хэрвээ Хөгжлийн банкны зээлийг төр баталгаа гаргаад төлбөл хэн ч төлөхгүй. Ийм ёсзүйгүй юм байж болохгүй. Эцэстээ Хөгжлийн банкаа дампууруулж аль эсвэл экспортын банк болгоод дуусна. Ингээд өр барагдуулж байна нэртэй байхгүй болгоно. Байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед Г.Амартүвшин гишүүн 30 гаруй тэрбум төгрөг авчихаад төлнө гээд сууж байгаа юм. Төрийн баталгаа гаргана гэсэн яасан. Их хурлаас татгалзаж шалгуулна гэсэн яасан шалгуулаарай чи. Г.Амартүвшин гаруй гишүүн тогтоолын төсөл дээр ашиг сонирхлын зөрчлөөр оролцох нь зөв юмуу. Чамд УИХ-д суух эрх байхгүй. Төрийн эрх барих дээд байгууллагад улстөрчдийн авсан зээлийг төлөх тухай яриад сууж байх юм" гэв.