| | USD/MNT 0₮

Хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

Сүүлийн өдрүүдэд автомашины хучлага, эд ангийг хулгайлах гэмт хэрэг ихэссээр байна. Энэ төрлийн хоёр ч гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.

Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 24-26-ны хооронд СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны гадаах зогсоол дээрээс автомашины хучлага алдагдсан байна. Энэхүү мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 57 настай эрэгтэй Б нь үйлдсэн болохыг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Өвлийн улирал болсонтой холбоотойгоор автомашины хучлага алдагдах тохиолдол цагдаагийн байгууллагад цөөнгүй ирдэг. Иймд хучлагаар автомашинаа хучдаг иргэд аль болох хяналтын камертай хүн хөдөлгөөнтэй газраар машинаа байрлуулж автомашиныхаа хучлагыг сул орхихгүй байж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн түүнчлэн энэ сарын 23-ны өдөр БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр байрлах нэгэн байрны гадна байсан приус автомашины яндан алдагдсан хэргийг 34 настай О гэгч нь 26 настай Б гэгчтэй хамтран үйлдсэн болохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Сүүлийн үед мөн приус автомашины янданг хулгайлах тохиолдол их бүртгэгдэх болсон талаар албаныхан мэдээллээ. 

Сүүлийн өдрүүдэд автомашины хучлага, эд ангийг хулгайлах гэмт хэрэг ихэссээр байна. Энэ төрлийн хоёр ч гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.