| | USD/MNT 0₮

ИРГЭД ШИНЭ КОРОНАВИРҮСИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВСАН ХЭДИЙ Ч АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХГҮЙ БАЙНА

ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол амны хаалт хэрэглэх, гараа сайтар савандаж угаахыг зөвлөж байгаа билээ.

Гэтэл иргэд амны хаалт хэрэглэхгүй гадуур явж байгаа харагдана. Мөн эмийн сангуудад зарагдаж байгаа амны хаалт дууссан гэдэг шалтгаанаар иргэд зүүхгүй байгаа гэх тайлбарыг ч өгч байв.

Харин эмийн сангуудын худалдагч нарын хэлж буйгаар “Манайх нэг удаагийн маскаа 100 төгрөгөөр зараад дууссан. Ханган нийлүүлэх байгууллагуудад ямар ч нийлүүлэлт байхгүй. Тийм учраас иргэд гадуур зарж байгаа маскийг худалдаж авч байна” гэв.

Эмийн санч “Манайд бүтэн сайнаас эхлээд маск дууссан байна. Нийлүүлэлт алга. Хүмүүс их асууж орж ирж байна” гэлээ.

Харин нэг удаагийн маск 300-500 төгрөгөөр зарагдаж байгаа бол 1500-2500 төгрөгийн амны хаалт 6500 төгрөгт хүрч зарим эмийн сангуудад шүүлтүүр сайтай маскийг 10 мянган төгрөгөөр зарж байна гэсэн мэдээлэл байгаа юм. 

Иргэд “Маск олдохгүй байна. Нэг удаагийн хэрэглээний маск байхгүй. Нэг ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй даавуун маск авлаа. Зарим эмийн сангуудын хаалга, цонхон дээр маск, спирт дууссан гэсэн зар наасан харагдана.

Коронавирүсийн талаар мэдээлэл авч байгаа. Хамгийн гол нь олон нийтийн сүлжээгээр туйлширсан мэдээлэл их гарч байгаад харамсалтай байна” гэлээ.

Харин амны хаалт зүүгээгүй иргэдийн төлөөлөл хэлснээр “Маск олдохгүй байна. Засаг төр муу ажиллаж байна. Спирт маскийн хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр яаралтай арга хэмжээ авах ёстой биз дээ. Олдож байгаа нь үнэтэй юм. Тиймээс ард иргэд өөрсдөө оёод ариутгаад зүүсчихсэн нь дээр дээ”.

Иргэн Б “Амны хаалт байгаа. Нүдний шилтэй болохоор зүүхэд хүндрэлтэй байна. Энэ вирүсийн талаар мэдээлэл хангалттай авч байгаа”  гэсэн тайлбарыг өглөө.

Ийнхүү ард иргэдийн өгч байгаа тайлбараар бол амны хаалт огт олдохгүй байна гэсэн мэдээллийг өгсөн бол харин эм ханган нийлүүлэх байгууллагуудын мэдээлж буйгаар “Амны хаалтын нийлүүлэлт дууссан” гэсэн тайлбарыг өглөө.

ШУУД ҮЗЭХ:

ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол амны хаалт хэрэглэх, гараа сайтар савандаж угаахыг зөвлөж байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.