| | USD/MNT 0₮
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗХЖШ-ын даргаар нэгдүгээр орлогчоор ажиллаж буй бригадын генерал С.Ганбямбыг томилох саналаа УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ. Хэрвээ гишүүдийн олонхын санал авч чадахгүй бол Ерөнхийлөгч дараагийн хүний нэрийг дэвшүүлэх юм.
Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналын томъёоллоор санал хурааж, санал хураалтад нийт 17 гишүүн оролцсоноос 14 нь дэмжиж, 85.7 хувийн саналаар ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилохыг дэмжсэн байна. Харин Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Н.Энхболд гишүүн танилцуулахаар болов.