| | USD/MNT 0₮

Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатар тендерийн хэрэгт холбогдон шүүхдэж байгаа ч дахин их хэмжээний мөнгө авлигалд авчээ

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатар нь цагаан захтнуудын буюу авлига албан тушаалын хэрэгт холбогдон АТГ шалгагдсан байна. Засаг дарга П.Батбаатар нь мөрдөн шалгалтаар тус сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төслийг авлигал авч, бусдад давуу байдал бий болгож тендер гувшуулсан нь  тогтоогджээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатар шүүх хурлын тов гараагүй байгаа энэ үед уул уурхайн компаниудын захирлуудыг дарамталж, сар бүр их хэмжээний мөнгө өгөхгүй бол тусгай зөвшөөрлийг нь хүртэл хааж, хясан боогдуулан дахин гэмт хэрэг үйлдэж байна.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг үйл ажиллагаагаа явуулдаг бичил жижиг алтны уурхай болон аж ахуй нэгж компаниуд эл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө нэхэж байгаа  асуудлыг хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулах хүсэлтэй байгаа аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул засаг дарга П.Батбаатар нь сүүлдээ цагаандаа гарч уурхайнуудаар явж захирлуудыг нь дарамталж бэлнээр их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж байгаа гэнэ.

Эл үйлдлийг нь хүлээн зөвшөөрөөгүй аж ахуй нэгжүүдийн захирлуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд нь гарын үсэг зурахгүй гэж дарамталсан талаар эх сурвалж мэдээллээ.

МАН-ын томилгоогоор энэ мэт ёс зүйгүй, увайгүй нөхдүүдийг орон нутагт хурган дарга болгосон нь эргээд ард иргэд болон аж ахуй нэгжүүдэд хүнд дарамт болж байна. П.Батбаатар нь хуулийн байгууллагын шалгалтаар албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдсон яллагдагчаар татагдан шүүгдэж байгаа ч одоо ч гэсэн үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй. Тэр ч бүү хэл улаан цагаандаа гарч ажлаа өгөхөөсөө өмнө олон уул уурхайн лиценз зарж, албан тушаалаа ашиглан аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгийг сар бүр авч халаасаа зузааруулсаар байна. Угтаа бол хуулийн байгууллагаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол үүрэгт ажлаа хүлээлгэж өгч, хариуцлага хүлээх Төрийн албаны тухай хууль манай улсад үйлчилдэг. Харин МАН-ын хурган дарга нарт энэхүү Монгол Улсын хууль үйлчлэхгүйгээр үл барам цаашлаад ял завших, их мөнгө олох боломжийг олгосоор байгаа нь харамсалтай.

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.