| | USD/MNT 0₮

О.Цогтгэрэл:Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувийг ядуурсан хэмээн үзжээ

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл "МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө таван зүйл заалттай, 700 орчим нэр бүхий зүйлийг ард иргэдэд амласан. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т “Иргэдийн орлогыг нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна” гэсэн байдаг. Тухайн үед ядуурлыг 27.8 хувь хэмээн тооцож байсан. Харин өнөөгийн байдлаар Монгол Улсын ядуурал 42 хувьтай болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Засгийн газар хүүхдийн мөнгийг халамж хэмээн үзэж хүн амынхаа 91 хувьд өгнө гэсэн. Гэвч халамж тэтгэмжийг орлого багатай иргэддээ өгдөг. Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувийг ядуурсан хэмээн үзэж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т тусгасан “Ядуурлыг хоёр дахин бууруулна” гэсэн заалт хэдэн хувьтай биеллээ олж байна вэ. Монгол Улс авлигын индексээр 2 оронтой тоонд байсан бол одоо 3 оронтой тоо руу оржээ. Авлигын асуудал хүндэрлээ. Эрх баригчид амаараа бол гоё сайхан зүйлс ярьсаар байгаа” гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.