| | USD/MNT 0₮

Улс төрчдийг ЦАГААТГАДАГ, энгийн иргэдийг ЯЛЛАДАГ хөгжлийн банкны хэрэг

Хөгжлийн банкны дуулиант хэргийг олны анхааралд хүргэх замаар улс төрийн хүслээ гүйцэлдүүлдэг байдал улам ил болсоор байна.

Эл хэргийг шалгаж, олон хүн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдэж нийгэмд цочроо өгч байсан цаг саяхан. Гэтэл одоо томоохон улс төрчид яллагдагчаар татагдах үндэслэл бүхий хөгжлийн банкны хэрэгт холбогдсон атал хэрэгсэхгүй болж, зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн аж ахуй нэгжүүдээ намнаж байна.

Тэднийг зээлээ төлөхийг шаардах нь зөв хэдий ч хугацаандаа төлөх ёстойг мартсан бололтой. Хуулийн дагуу зээл авч, хөнгөн үйлдвэрлэл, барилга, хүнсний үйлдвэр зэргийг эхлүүлсэн энгийн компаниуд өнөөдөр нийгэмд хулгайч нэр зүүж, улс төрийн шахалтан дор хүнд байдалд байгаа. Бүгдийг нь шалгах ёстой гэдгээ барьж, анхлан хууль баталж, мөрдүүлсэн, хөндлөнгөөс нөлөөлсөн улс төрийн нөлөөллөө тэд дахиад л мартаж орхилоо. 

Мартах учиргүй үнэн бол одоогийн улс төрийн томоохон эрх мэдэлтнүүдийн авсан зээлийг төлүүлэх ёстой. Гэтэл нийт нотлох баримтын хүрээнд улс төрийн нөлөөллөөр зээл авч, түүнийгээ зориулалтын дагуу ашиглааагүй мөнгө угаасан гэх хэргээр яллагдагчаар татагдсан 61 хүн бий. 

Тэдэнд хэзээ хуулийн дагуу ялыг нь үүрүүлэх нь одоог хүртэл тодорхойгүй. Эрх барьж байгаа намын эсрэг дугарсан хэдэн гишүүд болон эрх ашиг нь хол хэдэн аж ахуй нэгжүүдээ ороосоор л. 

Эхлээд Хөгжлийн банкны тухай хуулиас эхлэн шалгах ёстой. Хэн санаачилсан, Засгийн газар болоод улсаа батлан даагч болгох саналыг хэн оруулж ирсэн гэдгээс гэмт хэрэгтэн тодорхойлогдоно. Хувийн хэвшлийг төр батлан дааж болохгүй гэдгийг бүгд мэддэг ч хэрэгжихгүй байгаа юм. Харин эсэргээрээ улс төрчдийн авсан их хэмжээний өрийг Улсын төсвөөр даалган төлүүлэх бодлого руу хэлбийж, аж ахуй нэгжүүдээ шахаж зээлээ хугацаанаас нь өмнө төлүүлэхээр улайрч байгаа аж. 

Хөгжлийн банкаар тарсан зээлээ татан төвлөрүүлэхгүй бол Монгол улс дефолт зарлахдаа хүрчихсэн. Өнөөдөртөө чадан ядан аргацаан амьдарч байна. 

Өнөөдөр энэ улс оронд гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид юм хийж бүтээхээсээ айж байна, хэн ч зориглохгүй эхлүүлэхгүй байна. Тэгэхээр эхлээд журмын дагуу зээлдэгчдээ ялгаж, салгаж зээлээ төлүүлэх, хэрэгжүүлж байгаа ажлыг нь зогсоохгүй явуулах нь гаргасан зээлээ авах шийдэл юм. 

Яллахаасаа урьтаж зээлээ төлүүлж гадаад өрөө төлүүлэх бодлого барих шаардлагатай байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.