| | USD/MNT 0₮
Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яг одоо хэвлэлийнхэнд мэдээлэл хийх гэж байна. Тодруулбал, тэрбээр Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон иргэдийг зарлаж тодорхой хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.
Мөн уг хэвлэлийн хурлаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн“ Ерөнхий прокурор, Тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүсийг зарлана. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдааны дараа "2012-2022 оны хооронд Гадаадын хөрөнгө оруулагчтай ААН-үүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс хамааралтай. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг тогтмол үйл ажиллагаагаа явуулна. Арбитрын шүүхэд гацсан, шүүхийн шатанд гацсан, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож шийдүүлсэн. Үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга дарсан. Хөрөнгө оруулагч оруулж ирэхгүй болгосон жагсаалтыг танилцуулна" гэсэн юм.
Салбар хариуцсан сайдыг гал гаргах нь гэж харж буй. Гадны олон хөрөнгө оруулагчдын хөрөнгийг дээрэмдэж Монголоос хөөж гаргасан нэр бүхий хүмүүсийг бүгдийг нь зарлаж, хариуцлага тооцох цаг болсон гэж үзэж байна.