| | USD/MNT 0₮

Б.Ганхуяг:Компанийн тамга тэмдэг надад биш Тамгын газрын даргад байдаг юм шүү

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэставан толгой хувьцаат компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан. Мөн тус компанийн захирал Б.Ганхуягийг тамга тэмдгээ аваад зугтаасан гэх мэдээлэл ч гарсан юм.

Тэгвэл энэ мэдээлэлд тэрбээр тайлбар хийжээ. Б.Ганхуяг "Засгийн газрын шийдвэр бол шийдвэр байх ёстой. Онцгой бүрэн эрхтэй шийдвэрийг дагаж удирдамжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын 362 дугаар тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд 500 сая төгрөг энэ оны эцэс гэхэд төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн. Үүргийн дагуу эрчимтэй ажиллаж байгаа. Дотоод нөөцийн хувьд 350 сая ам.доллар босгох чадамжтай. Онцгой нөхцөлд гэдэг нь дээрх тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болчихлоо. Нүүрс тээвэрлэлтийн машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай болчихлоо. 

Хувь хүний асуудал гэж байгаа. Би зугтаж биш зүтгэж ажиллаж ирсэн юм шүү. Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийг олон нийтэд таниуллаа. Ямар ч асуудал болсон зугтаагаад байх асуудал байхгүй. Хоёрдугаарт тамга тэмдэг надад байхгүй. Ганбат даргад ч байхгүй. Манай Тамгын газрын даргад байдаг. Тамга тэмдэгтэй асуудлыг ярьж болохгүй. Харин хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй. Энэ компанийг нээлттэй болгох талаас нь нэлээд ажиллалаа. Өнөөдөр хэн бүхэн мэдэж байна. 2020 2021 онд ковидын үед нөхцөл байдал хүнд байсан. Харин өнгөрсөн зургадугаар сараас хойш хил нээгдээд экспортын эрчим нэмэгдэж, хажуугаар нь үнэ өссөн байсан. Өнөөдөр 808 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай компани зогсож байна. Бид хөрөнгө босгох гээд явж байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.