| | USD/MNT 0₮

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг чөлөөлөв

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт ХНХ-ын сайдаар томилогдсон байгаа юм.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ аравдугаар сарын 26-ны өдөр ирүүлжээ. Энэ дагуу санал хураалт явуулж байна. Өнөөдөр гишүүдийн 74.5 хувь нь дэмжиж, Т.Аюурсайханыг дэд даргаас чөлөөлжээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.