| | USD/MNT 0₮

ХАНИАДТАЙ ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЦЭГ ЭХЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар, томуу томуу төст өвчний тархалт өндөр байна.

Тиймээс томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэрээр асарч ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын дарга, захирал нарт зөвлөсүгэй гэж Засгийн газрын болон Улсын онцгой комиссын шийдвэр гарчээ.

0-5 насны хүүхдээ гэрээр асарч харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.