Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Хуваар ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Гэвч өнөөдөр /2022.10.21/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан 14:30 эхэлсэн аж.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Ерөнхий сайдын айлчлалын дүн,
- Сэргээгдэх эрчим хүчний төслийн талаар,
- Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг зургаан асуудал хэлэлцэж, танилцаж байгаа аж.