| | USD/MNT 0₮

Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлснийг МАН-ын УЗ дэмжлээ

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдлаа

 

Тус хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "МАН-ын УЗ-ийн хурлаар ХНХ-ын сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлсэн. УЗ-ийн гишүүд бүрэн дэмжлээ. Тэрбээр төрийн ажлын дадлага туршлагатай. Тийм учраас ХНХЯ-ыг энэ хүнд нөхцөлд удирдаад явах чадвартай гэж үзэж байна.

 

ХХААХҮ-ийн дэд сайдад НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэг гэдэг залууг нэр дэвшүүллээ. Засгийн газрын хуралдаанаар шийдэх байх. Залуу боловсон хүчнүүдийг 90-ээд оны төлөөллийг улс төрд оруулж ирэх шаардлага байна. Сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусна. 

 

Засгийн газрын тухай хуульд сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор томилох хуультай. Энэ хуулийн дагуу өнөөдөрт нь багтаана. Боомт хариуцсан болон хэд хэдэн сайд нарын асуудал бий. Үүнийг төсвийг хэлэлцсэний дараа авч хэлэлцэнэ. Нөгөө талаасаа Боомт хариуцсан сайдын төсвийн асуудал ирэх оны төсөвт суугаагүй. Тийм учраас энэ асуудлыг арванхоёрдугаар болон нэгдүгээр сард ярих байх гэж бодож байна" гэсэн юм. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.