| | USD/MNT 0₮

С.АМАРСАЙХАН:ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ БАЙХ АЖИЛД НИЙСЛЭЛ ХЯНАЛТ ТАВИНА

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдсан билээ.

Тус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн онцгой комисс хуралдаж нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Мөн салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын үнэн бодитой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, урьдчилсан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх ажилд нийслэл бүрэн хяналт тавина.

Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна” гэв.

 

Томоохон захуудын үйл ажиллагааг эрсдэл гарахгүй хэмжээнд урьдчилсан сэргийлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулах, цаашлаад шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаагаар түр хаах хүртэл арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.