| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ:ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, МСҮТ-ИЙГ ГУРАВДУГААР САРЫН 02 ХҮРТЭЛ ХААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Засгийн газар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, Их, дээд сургууль, МСҮТ-үүдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл амраах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Харин 2020 оны 3, 4, 5-р сарын хагас сайн өдөр бүр хичээллүүлэх арга хэмжээ авахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт тус тус даалгах асуудал яригдаж байна.

Мөн гадаадад сурч буй оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд болон бусад холбогдох сайд өнөөдөр 13.00 цагт Шадар сайдын өрөөнд мэдээлэл хийнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барааад байна. Эл өвчин анх БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн бол эдүгээ дэлхийн 14 оронд тархаад байна. Голомтын бүс нь хил залгаа өмнөд хөрш байгаа төдийгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг хил, гаальд тавих хяналтаа чангатгахыг мөн зөвлөөд буй.

 

Их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоолоо.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.