| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Ариг банкны менежментийг Монголбанк хэрэгжүүлэхээр болжээ

Монголбанкнаас Ариг банкинд нөхцөлт албадлагын арга хэмжээ авч Бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Өөрөөр хэлбэл, түр хугацаанд Ариг банкны менежментийг Төв банкнаас явуулах гэнэ. Энэ талаар холбогдох албанаас тодруулахад "Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилж, Ариг банкны үйл ажиллагаанд менежмент хийлгэнэ. Харин банкны бусад үйл ажиллагаа болох гүйлгээ, санхүүгийн асуудалд оролцохгүй. Ариг банк дампуурах гэж байна гэсэн ташаа мэдээлэл явж байна. Банкны үйл ажиллагаа хэвийн явагдана. Гагцхүү тус банкны хөрөнгө оруулагчдын дунд үл ойлголцол үүссэн тул үүнийг шийдвэрлэхээр ажиллана" хэмээн мэдэгдлээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ШУУРХАЙ: Ариг банкны менежментийг Монголбанк хэрэгжүүлэхээр болжээ
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.