| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар 2023 оны шинэ төсвийг хэлэлцэж байна. Төсөвтэй холбоотой УИХ-ын гишүүд Сангийн сайдаас асуулт асууж хариулт авч байна. Гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэгт судлаачидаа сонсооч. Өндөр хүүтэй зээл авч халамж, хөрөнгийг санхүүжүүлж болохгүй ээ. Та нар юмаа сайн харж үзээч. Ганц Монгол Улстай байж түүнийгээ дампууруулмааргүй байна. Чингис бондын мөнгөөр юу хийснийг Монголын ард түмэн мэднэ. 10 жилийн өмнө авсан энэ мөнгөөр юу хийснийг мэднэ биздээ та нар. Банкин дээр хэчнээн мянган луйвар болсныг мэдэж байгаа. Тэрийгээ та нар өөрсдөө цэгцэл. 800 гаруй үйлдвэр их юм хийсэн шүү. Монголын 10 гаруй аймгийг хатуу хучилттай замаар хучсан нь буруу юу" гэж ярилаа.