| | USD/MNT 0₮

Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хэн ч яаж эсэргүүцэж, улстөржсөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих болно

Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх гэсэн боловч нутгийн иргэд Увс аймгийн хэсэг иргэд эсэргүүцэж, станц барих талбай руу машин техник оруулахгүй хашаалж хамгаалж байгаа талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг яаралтай барих ёстой. Эдийн засгийн хувьд ч тог цахилгааны хувьд ч Монгол Улсад хэрэгтэй ашигтай ирээдүйгээ харсан судалгаатай шийдвэр гэдгийг албаныхан хэлж буй. Харин хэсэг малчид маллах газар нутаггүй болгох гэж байна хэмээн эсэргүүцсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих асуудал аль хэзээний эхэлсэн.  Хэн ч яаж ч эсэргүүцэж, улстөржсөн бай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих болно" гэдгээ өнөөдөр мэдэгджээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.