| | USD/MNT 0₮
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Засгийн газраас өргөн барьсан энэ удаагийн төсөл мөн л өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг буюу
гэх мэт төсөөллүүдэд үндэслэн Монгол Улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулахаар төсвийн төсвөө боловсруулаад байна. 2022 оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын зардал аймгуудад хуваарилаагүйгээрээ онцлог ч зарлага 2.27 их наяд төгрөгөөр нэмэгдэж 20.47 их наяд төгрөг болоод байгаа юм.
Төсвийн төслөөс бид хөрөнгө оруулалтын зардлыг өмнөх жилүүдийн адил онцлон авч үзлээ.
2023 оны төсөвт тусгаснаар Улаанбаатар хотод 809 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа боловч нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хэнтий аймаг ирэх онд мөн л хамгийн өндөр санхүүжилтийг авахаар байна.
Ийнхүү Хэнтий аймаг 2020 оноос хойш буюу 2021 оны төсвийн жилээс эхлээд аймгууд дундаас төсвийн хөрөнгө оруулалт хамгийн ихээр хүртэж байгаа аймагт тооцогдож байна. Тодруулбал,
Ирэх онд тус аймагт авто замын ажлуудыг дуусгах, дулааны цахилгаан станц барих, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, бохир усны коллекторын шугамын шинэчлэл, үерийн хамгаалалтын байгууламж гэх мэт дэд бүтцийн өндөр төсөв бүхий томоохон ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн
Үүний дараа улсын дунджаас дээгүүр буюу нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалтаар
Өнгөрсөн гурван жилийн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтыг хэрхэн тусгаж оруулж ирж байснаар харьцуулан харвал Хэнтий аймгийн төсөв анхаарал татахуйц нэмэгдсэнийг доорх график харуулж байна.
Зарим аймгийн гурван жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний төсвийн хөрөнгө оруулалт тус аймагт хуваарилагдаж иржээ.
Харин нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн гурван жилийн төслийн байдлаар харвал дараах дүр зураг харагдаж байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн 2021 оны төсвийн хөрөнгө оруулалт 2022, 2023 онд огцом буурч орж ирсэн байна.
Монгол Улсын эдийн засгийн хувьд 2023 онд хамгийн гэгээлэг мэдээлэл нь Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхлэх хүлээлт байгаагаас гадна экспорт энэ хэвээр явбал эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарах нь инфляц хэт өндөр, төгрөгийн ханшийн сулрал болон дотоод эрэлтээс шалтгаалан өсөлт саарна гэж тооцож, ирэх оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулж байгаагаа Олон Улсын Валютын Сан мэдээлсэн.
Тийм ч учраас өнөөдөр хамгийн чухал зүйл бол төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой үр дүнтэй, алдагдалгүй батлах нь УИХ болоод Засгийн газрын хамгийн чухал ажил болохыг зөвлөөд буй. Ялангуяа, тухай төсөв дараа жилүүдэд эдийн засагт өгөөжөө өгөх нэн тэргүүний ажил мөн эсэхээр төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэхийг зөвлөсөөр ирсэн.