| | USD/MNT 0₮

Сайд Д.Сарангэрэл Коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг түр хаах санал гаргажээ

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ коронавирүсийн халдвар хурдацтай тархсаар байна. Халдвар авсан хүний тоо 800 давж, 25 хүн нас бараад байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Харин манай улсад одоогоор халдвар болон сэжигтэй тохиолдол орж ирээгүй болохыг ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ-ээс удаа дараа мэдээлж байгаа ч орж ирэх өндөр магадлалтай болохыг албаныхан хэлж байна. Иймд яг одоо Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комисс хуралдах гэж байна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирүсээс сэргийлж, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг түр хааж, хөл хорио тогтоох санал гаргасныг уг хуралдаанаар хэлэлцэх гэнэ.

Сайд Д.Сарангэрэл Коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг түр хаах санал гаргажээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.