| | USD/MNT 0₮

Ч.Ундрал: 1.5-2 сая төгрөгийн цалин өгье гэхэд үгүй ээ, ажил хийхгүй халамжаа аваад суусан нь амар гэж ярьж байна

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг байнгын хороогоор хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Үр дүнгийн тайланг хэлэлцэж байна. Үр дүн маш тодорхой. Ажилгүйдлийн түвшин буураагүй. Татвар төлөгчдийн мөнгийг үрж зарцуулсан. Ямар ч үр дүнгүй татвар төлөгчдийн энэ чиглэл рүү зарцуулж үүний ард ажилгүйдэл нэмэгдсэн. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэж байгаа тэр 138.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үр дүнд нь ажилгүйдэл нэмэгдсэн байна. Хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхгүй байгаа асуудал нэгдүгээрт халамж. Халамж ажилгүйдэл хоёр хамааралгүй гэж дэд сайд хэлж байна. Би бол тэгж бодохгүй байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимынхны хэлж буйгаар сарын 1,5-2 сая төгрөгийн цалин өгье ажил хийгээч гэхээр үгүй ээ түүний оронд халамжаа аваад сууж байя гэж ярьж байна. Халамжийг давхардсан тоогоор 2 гаруй сая иргэн авч байгаа юм байна. Хэдэн иргэн халамж давхардуулж авч байгаа талаар тооцоо судалгаа салбарын яаманд байна уу" гэсэн асуултыг тавьж хариулт авлаа. 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.