| | USD/MNT 0₮

ФОТО: Аймгийн ЗД, ИТХ-ын дарга нарын өрсөлдөх чадвар нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгийн дийлэнх хувь нь "манцуй"-тай дарга нарын халаасанд орж байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн удаад бид Дундговь аймгийн удирдлагууд 425 сая төгрөгөөр "Ланд-200" маркийн автомашинууд авч унаж тансагласан талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл бид энэ удаад тансаг зэрэглэлийн LC-200 маркийн автомашин хөлөглөөд буй 21 аймгийн Засаг дарга болоод ИТХ-ын дарга нарын тансаг машинуудыг танилцуулж байна. Тэд “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцохоор нийслэл хотод ирээд байгаа юм.

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн ганган хөлөг 2019 онд үйлдвэрлэгдэж, 2019.08.12-нд импортлогдсон.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын автомашин 2016 онд үйлдвэрлэгдэж, 2017.02.06-нд импортлогдсон

Баянхонгор аймгийн Г.Батжаргалын унаж буй хөлөг 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2017.07.20-нд импортлогдсон

Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбатын машин 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2017.02.02-нд импортлогдсон

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хөлөглөдөг машин 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2016.10.11-нд импортлогдсон

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдын унадаг машин 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2019.01.03-нд импортлогдсон

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарын Nissan Patrol 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018.11.27-нд импортлогдсон

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн тансаг хөлөг 2017 онд үйлдвэрлэгдсэн, 2018.02.22-нд импортлогдсон

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын хөлөг 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2016.08.15-нд импортлогдсон

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргилын унаж буй хөлөг 2013 онд үйлдвэрлэгдэж, 2013.07.16-нд импортлогдсон

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы ганган хөлөг 2016 онд үйлдвэрлэгдэж, 2017.03.10-нд импортлогдсон

Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн хөлөглөдөг машин 2012 онд үйлдвэрлэгдэж, 2013.02.08-нд импортлогдсон

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хөлөг 2012 онд үйлдвэрлэгдэж, 2012.10.31-нд импортлогдсон

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн унадаг машин 2014 онд үйлдвэрлэгдэж, 2014.04.22-нд импортлогдсон

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн хөлөг 2017 онд үйлдвэрлэгдэж, 2018.01.19-нд импортлогдсон

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын унадаг хөлөг 2013 онд үйлдвэрлэгдэж, 2013.09.11-нд импортлогдсон

Дундговь аймгийн удирдлагууд 425 сая төгрөгөөр "Ланд-200" маркийн автомашинууд авч унаж тансагласан талаар мэдээлж байсан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.