| | USD/MNT 0₮

Д.Амарбаясгалан: Засгийн газар АН-д сайдын суудлын санал тавиагүй, МАН үүрэг хариуцлагаа бүрэн үүрнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганаар улсын төсөв, сонгуулийн тогтолцоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудал яригдахаас гадна зарим сайдын албан тушаалын томилгоог ч хэлэлцэж магадгүйг албан бус эх сурвалжууд онцолсон. Тухайлбал, Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн болон Шадар сайд зэрэг албан тушаалд УИХ дахь АН-ын гишүүд томилогдоно гэсэн  мэдээлэл гарсан. Тус мэдээллийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор нэг ч санал АН-д тавиагүй. МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.