| | USD/MNT 0₮

ХУУЛИЙН нэр барьсан ТӨРИЙН ДЭЭРЭМЧИН бол хамгийн аюултай

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО хэрэгжихгүй. Ингэж хэлж болох олон жишээг бид харсаар байна. Төрийн ямар ч оролцоогүйгээр хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр томоохон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт байгуулж эхлээд алддаг. Учир нь төр хөрөнгө оруулна, мөнгө төсөвлөнө гэж олон нийтэд мэдээлсэн хэдий ч үнэндээ дээрэмдээд л өнгөрдөг. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй, аж үйлдвэрийг нь булаахгүй, харин ч хамтарч ажиллаж дэмжинэ гэж Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан боловч эсрэг ажиллаж байна. Төрийн бодлогын шийдвэр бүр хувийн хэвшлээ сөхрүүлж байна. МАК, Хөтөл Цемент Шохой, Арьс шир, Газрын тос гээд бүх үйлдвэрт ЕС байхдаа очиж танилцаж байж. Одоо бүх үйлдвэр махны машинд хэрчүүлж байна. Дээрэмчин бол хэцүү гэхдээ цагдаа хуулийн дагуу баривчилж болно. Харин ХУУЛИЙН ДАГУУ гэсэн нэр барьсан ТӨРИЙН ДЭЭРЭМЧИН бол хамгийн аюултай. Бүх юм хуулийн дагуу нэрийдлээр цөлмөж өгнө. Эсэргүүцвэл хорино, цагдана нийгэм нийтээрээ үзэн ядах аян өрнүүлнэ. Тухайн нөхрийг л энэ улс орны дээрэмчин, луйварчин, эх орноо цөлмөгч болгож харагдуулна сүүлдээ эхнэр хүүхэд гэр бүл рүү орно. Энэ систем манайд хөгжөөд удаж байгаа. Энэ бүгд Төрийн оролцоотой ЗГ, Цагдаа, Шүүх гээд хамтраад эхлэхээр хэнд ч дийлдэшгүй. Одоо бизнес эрхлэгч, ААН-үүд айдастай болсон. Гэнэт л нэг өдөр ТӨРӨӨС явж буй хяналт шалгалт гэсэн нэрийдлээр хамаг ажиллагааг нь зогсоож орхино. Тухайн хүний тэр бизнест гаргасан цаг хугацаа, мөнгө төгрөг санхүүжилт, огт хамаа байхгүй. Ийм хадны мангаа шиг төрийн машинаас хэн байхгүй байх юм бэ? Манай оронд олон төсөл хөтөлбөр, бизнесийн боломжууд гарч ирж байгааг манай судлаачид, гадны орны мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл нөгөө төсөл хөтөлбөрүүд яг яваад ирэхээр нөгөө систем зогсоодог. Улс оронд хэрэгтэй байна уу? үгүй юу? хамаагүй. Ийм л нэг өнгө төрх өнөөдөр бий болчхоод байгаа нь үнэн. Хайран сайхан төсөл хөтөлбөр, улс орны минь хөгжил дэвшил...

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.