| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Ард түмэн өдөр бүр хар нулимс үзэж, эрх баригчид өдөр бүр Цагаан сар хийж байна

УИХ-ын гишүүн АН-ын дарга Д.Ганбат өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Намрын ээлжит чуулган нээгдэж байна. Хэд хэдэн чухал үйл явдалтай. Улс орны нөхцөл байдал хүнд байна. Юмны үнэ, ханшийн өсөлт ард түмний амьдрал ямар байна. Төр засгийнхны амьдрал бялуурсан байдалтай харагдана. Ний нуугүй хэлэхэд Их зохиолч Д.Нацагдоржийн Цагаан сар ба хар нулимс гэж зохиол байдаг. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимсаа үзэж байгаа бол эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөлд аж төрж байна. Үүнээс гадна ҮХНӨ хүчин төгөлдөр байгаа гэтэл эрх баригч намынхан өөрсдийн хэдэн хүүхэлдэйгээ болон манай намын хэдийг худалдаж аваад ийм нөхцлийг бий болгосон. Засгийн газар 20-30 сайдтай болсон. Гэтэл ард түмний амьдрал ямар байгааг та нар харж байгаа биздээ. Өнөөдөр энэ УИХ ямар ч ёсзүйгүй ёс суртахуунгүй хурал болсон. Өнгөрсөн хоёр жилд МАН, ЖАНГИЙНХАН нийлж Монгол Улсын эдийн засгийг унагалаа. Ард түмэнтэйгээ хамт даварсан эрх баригчдын даруулгатай замбараатай болгоно. Үнэхээр амьдрал хэцүү байна" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.